Буцаан олголтын бодлого
Буцаалт ба солилтын нөхцөл
Захиалга цуцлах
- Бараа Хятадаас гарахаас өмнө цуцалбал төлбөрийг 100% буцаана.
- Бараа илгээгдсэний дараа захиалга цуцлах, санаа бодлоо өөрчилснөөр буцаах боломжгүй.
- Хүргэлт хоцорвол: төлбөр баталгаажсанаас хойш 21 хоногт бараа ирээгүй бол захиалгаа цуцалж, мөнгөө бүтэн буцааж авах эрхтэй.
📹 Задлах бичлэг
Илгээмжээ хүлээн авахдаа задлахаас эхлээд бараагаа шалгаж дуустал тасралтгүй видео бичнэ үү. Бичлэгт битүүмжлэл бүтэн байгаа нь харагдах ёстой.
- Эвдэрсэн, дутуу эсвэл буруу бараа ирвэл: хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор задлах бичлэгтэйгээ мэдэгдэнэ үү. Бид шинээр сольж өгнө. Солих боломжгүй бол төлбөрийг бүтэн буцаана.
- Задлах бичлэг байхгүй бол: бид нийлүүлэгчийн шалгалт, тээврийн жин, хүргэлтийн үеийн зураг зэрэг өөрсдийн бүртгэлийг шалгаж, 2 ажлын өдрийн дотор шийдвэрээ мэдэгдэнэ. Бүртгэлээр асуудал нотлогдсон тохиолдолд сольж өгнө.
Үйлдвэрийн гэмтэл (баталгаа)
- Хэрэглэх явцад үйлдвэрийн гэмтэл илэрвэл хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гэмтлийг харуулсан видеотой мэдэгдэнэ үү. Энэ тохиолдолд задлах бичлэг шаардахгүй.
- Эхлээд ижил бараагаар сольж өгнө. Солих боломжгүй бол төлбөрийг буцаана.
Баталгаанд хамаарахгүй
- Унагаах, цохих, ус болон шингэн орох зэргээр хэрэглэгчийн буруугаас гэмтсэн бараа.
- Өөрөө задалсан, засварласан, эд анги сольсон бараа.
Хүсэлт илгээх
Хүсэлтээ AEONTECH пэйжийн Messenger-ээр захиалгын дугаар (TH-xxxx) болон видеотойгоо илгээнэ үү. Буцаах төлбөрийг төлсөн данс руу нь 3 ажлын өдрийн дотор шилжүүлнэ.